Mom's Corner Podcast -

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editora: Podcast
  • Duração: 33:45:43
  • Mais informações

Informações:

Sinopse

, , ,

Episódios

  • #47 Хүүхдээ монтессори аргаар хүмүүжүүлэх нь ямар давуу талтай вэ?

    06/01/2020 Duração: 47min

    #МонтессориАрга #ХүүхдийнХүмүүжил Шинэ оны эхний дугаартаа монтессори арга барилын талаар, мөн энэхүү хүмүүжлийн арга нь хүүхдэд ямар мэдлэг, чадвар суулгадаг талаар АНУ-ын Сан Франциско хотын Монтессори сургуулийн чиглүүлэгч, багш Хонгорзултай ярилцлаа. Тэрээр Монгол үндэсний тоглоом, шагай, модон эвлүүлдэг тоглоом, үндэсний гэр, эсгий урлал, монгол үсэг зэргийг Монтесорри арга барил руу хувирган сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

  • #46 Нийгмийн таагүй нөлөөллөөс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

    18/11/2019 Duração: 39min

    Эцэг, эхчүүд бидний хянах боломжгүй таагүй нөлөөллүүд нийгэмд өчнөөн бий. Хүүхдийнхээ дэргэд цаг тутамд байж, муу нөлөөллөөс хамгаалах боломжгүй тул хүүхдэдээ нийгмийн харилцааны чадваруудыг суулгаж, дархлаатай болгох нь чухал юм. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, АНУ-д Нийгмийн ажилтны мэргэжлээр мастер хамгаалсан Г.Золжаргалан эгчтэй ярилцлаа. Таалан сонсоно уу!

  • #45 Гадаадад хүүхэд өсгөхийн давуу болон сул талууд

    12/11/2019 Duração: 01h32min

    Сурахаар, ажиллахаар гадны орныг зорьж байгаа гэр бүлүүд олон байгаа учраас гадаадад хүүхэд өсгөхийн давуу болон сул талуудын талаар Швед, Япон, АНУ, Солонгос улсад амьдардаг дөрвөн ээжтэй ярилцлаа. Түүнээс ч илүү хүүхэд хүмүүжих таатай орчныг бүрдүүлж чадсан эдгээр орны жишгээс суралцах, Монголдоо хэрэгжүүлж болох олон санааг энэхүү ярилцлагаас маань ойлгож авна гэж найдаж байна. Цаг гарган ярилцсан Солонго, Уянга (Uyanga Jn), Алтанзул (Zulaka Tulip), Ариунжаргал (Ariun Jargal) нартаа баярлалаа

  • #44 Органик хүнсний ногоог хэрхэн таних вэ?

    04/11/2019 Duração: 29min

    #ОрганикХүнс #ХүнснийНогоо Шинэ ногооны улирал бараг л дуусаж байна. Гэсэн ч амжиж өвөл идэх хүнсний ногоогоо цуглуулах гэж байгаа ээжүүд минь анхаарлаа хандуулаарай.

  • #43 Сэтгэлзүйгээ хэрхэн удирдаж сурах вэ?

    29/10/2019 Duração: 34min

    Хүүхдээ хараад гэртээ суудаг эцэг, эхчүүдийн сэтгэлзүй маш эмзэг болсон байдаг. Жоохон юманд уурлаж, гомдож, туньж эсвэл бүр өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон мэтээр мэдэрдэг. Удахгүй эцэг, эх болох гэж байгаа эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эцэг эхчүүд маань сэтгэлзүйн тогтвортой байдлаа хангаж сурах нь хамгийн чухал. Тиймээс сэтгэлзүйгээ удирдаж, хянаж сурах тухай Хөөрхөн Зүрх ТББ тэргүүн, сэтгэлзүйч Хонгорзул эгчтэй ярилцлаа.

  • #42 Бие даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ?

    21/10/2019 Duração: 25min

    Хэрвээ та хүүхдээ бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн болгож өсгөхийг хүсдэг бол "Бие даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ?" номын талаарх энэхүү дугаарыг маань сонсоорой. - Номын танилцуулга - Номын агуулга - Хэрэгжүүлж болох санаанууд зэрэг сонирхсон мэдээллээ номын орчуулагч Солонго бид хоёрын ярилцлагаас олж мэдээрэй :)

  • #41 Утаанаас хүүхдээ хамгаалах энгийн аргууд

    14/10/2019 Duração: 10min

    Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед эцэг, эхчүүд бид хүүхдээ утаанаас хэрхэн хамгаалж болох вэ гэсэн сэдвээр энгийн аргуудыг багтаасан богинохон подкаст бэлтгэн хүргэж байна. Хэрэг болно гэж найдаж байна :)

  • #40 Гэр бүлийг юу аз жаргалтай болгодог вэ?

    07/10/2019 Duração: 28min

    #ХосынХарилцаа #Гэрбүл #ГэрбүлийнАзжаргал Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх вэ? Гэр бүлийг юу аз жаргалтай болгодог вэ? Гэр бүлийн гишүүн бүр хэрхэн аз жаргалтай байж, хэрхэн нэгэндээ сэтгэл хангалуун байж сурах вэ? зэрэг сонирхолтой сэдвээр бид сэтгэл судлаач Дэлгэрмэндтэй ярилцлаа. Таалан сонсоно уу!

  • #39 Хүүхдийнхээ тархийг багаас нь хэрхэн хөгжүүлэх вэ?

    30/09/2019 Duração: 35min

    Эцэг, эхчүүд маань хүүхдийн тархи хөгжүүлэх Глен Доманы аргыг гадарлах байх. Мөн хүүхдээ хэрхэн багаас нь уншиж сургах вэ? хүүхдэдээ хэрхэн математик заах вэ гэсэн постуудыг ч олонтоо харсан байх. Тиймээс энэ удаагийн дугаартаа дээрх аргын талаар сонирхон судалж буй эцэг эхчүүддээ зориулан "хүүхдийнхээ тархийг гэртээ хэрхэн хөгжүүлж болох вэ, багаас нь хэрхэн хөгжүүлэх вэ" гэсэн сэдвээр Монгол Гэр сургалт группийн админ Ундраа эгчтэй ярилцлаа.

  • #38 "Mompreneurz Conference"-д яагаад оролцох хэрэгтэй вэ?

    24/09/2019 Duração: 15min

    Шинэ өдрийн мэнд! Хэрвээ та бизнес эрхлэдэг, эрхлэхээр зэхэж буй эсвэл бүр бизнес эрхлэх хүсэлтэй ч нэг л учраа олохгүй яваа бол Mompreneurz анхдугаар уулзалтыг сонирхоод үзээрэй. Манай ээжүүдэд ямар ач тустай, ямар давуу тал олгох талаар хэсэгхэн хөөрөлдлөө. Ажил-амьдрал, бизнес, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа бол шинэ дугаараас маань тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай :)

  • #37 Эмийг хэрхэн зохистой хэрэглэх вэ?

    16/09/2019 Duração: 33min

    Өдрийййн мэндэээ, Хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгтээ орцгоогоод гадуур эд л ханиад, томуу дэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүддээ анхааруулах, зөвлөх үүднээс "Эмийн зохистой хэрэглээ" сэдвээр Долоон одой эмнэлэг-ийн Цолмон эмчтэй ярилцлаа.Эхнээс нь дуустал нь заавал сонсоорой. Өнөөдөр бидний хүүхдэдээ зохисгүй өгч байгаа эмийн гаж нөлөө 20,30 жилийн дараа ямар ч өвчин болж гарч ирж мэднэ. Тиймээс хүүхдийнхээ амаар давуулж байгаа эм, биед нь тарьж байгаа тариагаа зохистой хэрэглээнд нь барих хэрэгтэй юм шүү. Эхнээс нь дуустал нь заавал сонсоорой. Баярлалаа :)

  • #36 Йог хийснээр биед ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

    09/09/2019 Duração: 38min

    Хэсэг завсарласны эцэст шинэхэн дугаарууд маань мэндэлж эхэллээ. Удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Энэ удаагийн дугаартаа би Монгол йогийн урсгалыг үүсгэн байгуулагч, Йогийн багш Alta Yogini эгчтэй ярилцлаа. Тэрээр Би өөртөө хайртай, Мацаг Мастер зэрэг номын зохиогч байгаа. Ингээд цаг гарган ярилцсан Алтангэрэл эгчдээ баярлалаа. Мөн сонсох гэж байгаа хүмүүстээ баярлалаа. Та энэхүү дугаараас: ❤️ Йогийн ач тус

  • #35 Эрх тэгш оролцоотой гэр бүлийг хэрхэн бүтээх вэ?

    24/06/2019 Duração: 57min

    #гэрбүл #эрхтэгшбайдал #хосынхарилцаа Ихэнх эхнэрүүд нөхрөө гэрийн ажилд тустай, хүүхдийн хүмүүжилд идэвхтэй оролцдог байгаасай гэж хүсдэг. Тиймээс энэ дугаартаа хосууд эрх тэгш байх, гэр бүлийн асуудалд эрх тэгш оролцоотой байх нь ямар чухал талаар хөндөж ярилцлаа. Мөн зочид маань эрх тэгш гэр бүлийг бий болгосон өөрсдийн туршлагаасаа хуваалцсан байгаа. Ингээд таалан болгооно уу! Урилгыг минь хүлээн авч ярилцсан Гэрэлээ, Эрхэмбаяр нартаа баярлалаа.

  • #34 Хосууд дотно харилцаандаа нээлттэй хандах нь яагаад чухал вэ?

    10/06/2019 Duração: 55min

    #ДотноХарилцаа #ГэрБүл #Хосууд #БэлгийнБоловсрол Хүн бүрийн сонирхдог боловч ил тод ярьдаггүй хосуудын дотно харилцааны талаар энэ удаад хөндөж ярилцлаа. Хосууд маань нандин харилцаандаа илэн далангүй байснаар ямар эерэг өөрчлөлтийг авчирдаг, мөн нэг нэгэндээ сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэй вэ зэрэг асуултад хариулт авахыг хүсвэл заавал сонсоорой

  • #33 Өөрийгөө хөгжүүлэхийн тулд юунаас эхлэх вэ?

    03/06/2019 Duração: 54min

    #ЭэжийнХөгжил #ӨөртөөЗориулахЦаг Гэртээ хүүхдээ хараад суугаа ч өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн ээж бүр энэ дугаарыг сонсож урам, зориг аваарай. Мөн юунаас эхэлж, яах ёстойгоо ойлгоход нь чиг болж чадна гэж найдаж байна. Урилгыг минь хүлээн авч, гайхалтай яриа өрнүүлсэн Zuugii-даа баярлалаа.

  • #32 Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахын тулд...

    27/05/2019 Duração: 01h37min

    #ХүүхдийнХүмүүжил #Гэрбүл Хүүхдийн хүмүүжилд юу нөлөөлдөг, эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд юу, юуг авч үзэж, юунд илүүтэй анхаарах хэрэгтэй гээд амьдралын хэв маяг, цагийн менежментийн талаар ярилцсаныг маань ганц ч үг гээлгүй сонсоорой гэж зөвлөх байна. Аав ээжүүд, аав ээж болох хүн бүрийн заавал сонсох дугаар

  • #31 Өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?

    21/05/2019 Duração: 01h11min

    #ӨсвөрНас #Темперамент #СэтгэлзүйнХэвшинж Өсвөр насны хүүхэдтэй буюу 10-19 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд анхаарлаа хандуулаарай. Бид хүүхдийнхээ сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлж байж, түүнд нь тохируулан харилцах хэрэгтэй байдаг юм байна шүү. Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн -ийн сэтгэл зүйч Э. Ундрам өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болоод хэцүү үеүдэд нь хэрхэн харьцах хэрэгтэй талаар зөвлөлөө. Манай шинэхэн дугаарыг сонсон хүүхдийнхээ сэтгэлзүйн ямар хэв шинжтэй болохыг мэдэж аваарай.

  • #30 Хүүхдээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ?

    12/05/2019 Duração: 48min

    #ХүүхэдбаНойр #УнтлагынЦаг Ээжийн алба үнэхээр амаргүй. Хэдий эмэгтэй хүн бүрийн туулдаг замнал ч нойргүй хонох шөнүүд мундахгүй, ядарч, туйлдан өнгөрүүлэх өдрүүд элбэг. Тиймээс ээжүүддээ зориулан шинэхэн дугаартаа @Tenuuka's Mom пэйжийн админ @Nomin-той ярилцаж, "хүүхдээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ? Хэрхэн эрт унтуулж сургах вэ? Хэрхэн шөнийн турш сэрэлгүй унтдаг болгох вэ?" гэсэн асуултуудад хариулт авахыг хичээлээ. Таалан сонсоно уу!

  • #29 Ээжүүд: Таван хүүхдийн ээж, шүдний эмч Ж.Билгээ

    06/05/2019 Duração: 53min

    Одонтой ээжүүдийн маань цувралд 5 хүүхдийн ээж, Digital Dental шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч Ж.Билгээ эгч маань оролцлоо. Цоглог, өөрийнхөөрөө, хайр татам түүний ярилцлагыг хүлээн авна уу! Хүүхдүүдээ хүмүүжүүлдэг арга барил, гэр бүлдээ баримталдаг зарчим гээд ээжийн албанд зүтгэсэн 27 жилийнх нь арвин туршлагаас хуваалцлаа.

  • #28 Ээжүүд: Дөрвөн хүүхдийн ээж, продюсер С.Уран

    23/04/2019 Duração: 45min

    #ХүүхдийнХүмүүжил #ХүүхэдбаГэрбүл Подкастынхаа шинэхэн дугаарт 4 хүүхдийн ээж, продюсер С.Урантай ярилцлаа. Бид хүүхэд хүмүүжил, хүүхэд ба гэр бүлийн харилцаа гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцсан байгаа :)

Página 1 de 3