Sinopse
- -
Episódios
-
Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3
10/04/2018 Duração: 40min“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц: - Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ? - Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай - Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? - Их сургуульд ажилласан түүний он жилүүд - Харвардын бизнесийн их сургуульд тэнцээгүй тэрээр хожим тухайн сургууль дээр оюутан биш илтгэгчийн хувиар очсон түүх - Хэрхэн хүнээр ажил хийлгэх арга ухаанд суралцах - Ма гэдэг хүнийг дийлэх амархан ч манай хамт олныг хэзээ ч дийлэхгүй - Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. - Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. - Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. - Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. - Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. - Ма ба түүний баг хамт олны алдаа - Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэц
-
267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29
08/04/2018 Duração: 02h07minЯг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.
-
Израиль улсын хөгжлийн загвар | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #2
04/04/2018 Duração: 57minЕврей үндэстэн бол дэлхий дээрх хамгийн их ном уншдаг ард түмэн. Еврейн Талмуд сургаалд дурдсанаар “Их уншаад үл хэрэгжүүлэгч нь их ном ачсан илжигтэй адил” Өглөө бүр хүүхдэдээ заавал өглөөний цайг нь уулгаж байж хичээлд нь явуулдаг учир шалтгаан Үргэлж бие биедээ талархах зуршлыг бий болгож бай. “Шорон сүм хоёр нийгмээс тусгаарлагдсан байдлаараа ижилхэн Харин гомдлож байна уу Талархаж байна уу гэдгээрээ ялгаатай” Бусдын яваагүй замаар явсан суперменүүд АНУ-аас Еврей оюутнуудыг их сургуульд элсэх тоог бууруулахын тулд авч хэрэгжүүлж байсан бодлого Амлалтаа биелүүлэх тухай “Оройн хоолон дээр цагтаа ирээгүй хүүхдэд хоол өгдөггүй дэг журам”
-
Зэмлэл магтаалыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр (PM)| Нямын Найм #28
02/04/2018 Duração: 01h28minБүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!
-
Үнэнтэй нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27
25/03/2018 Duração: 01h20minХувь хүний хөгжлийн "Өрсөлдөх чадвар" номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай; амьдралдаа зөв сонголтууд хийх тухай гэх мэтчилэн бусад олон маш үр өгөөжтэй сэдвүүдийн талаар ярилцаж та бүхэндээ хуваалцлаа.
-
Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26
18/03/2018 Duração: 01h28minЭнэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.
-
Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25
11/03/2018 Duração: 01h39minӨөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!
-
"Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1
08/03/2018 Duração: 52minУолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн. Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ? Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.
-
Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23
25/02/2018 Duração: 01h08minАмжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.
-
Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22
17/02/2018 Duração: 01h20minНохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе! www.billguun.com/Bolormaa
-
Далд мэргэн ухаанаа нээх 12 хууль | НН #21
11/02/2018 Duração: 01h12minЭнэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.
-
Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц - Э.Дөлгөөн (Positive Mongolians) | HH #20
04/02/2018 Duração: 52minХүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй болох, өөрийн хувийн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө хэт шахах нь ямар муу үр нөлөөтэй болох, сошиал медиа буюу онлайн ертөнцийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэх гэх мэтчилэн олон үнэтэй зүйлсийн талаар ярьсан билээ.
-
Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь - Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19
28/01/2018 Duração: 01h07minАгуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ дугаарт маань хэрхэн гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцөгөө өөрчлөх, манлайлагч гэж хэн бэ? гэх мэтчилэн олон зүйлсийн талаар ярьлаа. Түүний ярианаас та байгаль, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн амьдралын хэв маягаа зохицуулдан амьдрах тухай ойлгож, сэдэл авна гэдэгт туйлын итгэлтэй байна!
-
Хэн нэгэн болохыг хүсэв үү, болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18
21/01/2018 Duração: 01h18minТа үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн "эго"-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр энэ холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм.
-
Yнэн байхуй - Ц.Ариунчимэг (Мөрөөдлийн Монгол Подкаст)| НН #17
14/01/2018 Duração: 01h01min"Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай" гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.
-
Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | НН #11
14/01/2018 Duração: 01h46minШинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй.
-
Ухаанаа саруул байлгая -Д.Дэлгэрзаяа (Ухаарлын 7 Хоног) | НН #16
07/01/2018 Duração: 52minАНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би илтэлтэй байна!
-
Амьдралаа 2 өдөрт өөрчил! -Франц Ананд | НН #12
10/12/2017 Duração: 01h35minПодкастын маань анхны зочин болж оролцсон сэхээтэн залуу бол Франц Ананд гэж танигдсан найз маань юм. Орк гэж дуудуулаагүй Монгол хүн үлдээгүй энэ цагт яагаад бид нэг нэгнээ энэ нэршлээр дуудахаа болих хэрэгтэй, цаашлаад бидний өдөр тутамдаа гаргаж буй хэнэггүй зан авир бусдад ямар муугаар нөлөөлдөг тухай энэ нэвтрүүлэгт ярилцлаа. Түүнчлэн спорт хүнд юу сургадаг, өдөр тутамдаа хэрхэн хичээж амжилтад хүрэх, дадал зуршил хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох тухай гээд олон зүйлийн талаар Ананд найзынхаа долоо хоногоос сурлаа.