Sinopse
- -
Episódios
-
Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159
23/06/2024 Duração: 01h37sСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!
-
Монголын ардчилал халдвар авсан уу? | #158
10/06/2024 Duração: 01h57minСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.
-
Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157
05/06/2024 Duração: 01h36minСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.
-
Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156
05/06/2024 Duração: 01h44minМонгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.
-
"Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155
07/05/2024 Duração: 01h22min"Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!
-
Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154
14/04/2024 Duração: 02h19minСэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо. Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм. Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.
-
Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153
24/03/2024 Duração: 01h51minСэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо. Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм. Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа. Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.
-
Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC
25/02/2024 Duração: 01h17minЭнэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь
-
Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC
24/02/2024 Duração: 55minЭнэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохг
-
Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC
11/02/2024 Duração: 01h40minХилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. - 1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ? 12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ? 16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү ю
-
Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152
17/12/2023 Duração: 41min“Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ.
-
В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150
04/12/2023 Duração: 01h53minЭнэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн
-
Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151
26/11/2023 Duração: 01h34minЭнэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
-
Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news
23/11/2023 Duração: 01h34minМедиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой.
-
Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148
22/10/2023 Duração: 01h40minЭнэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо. Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
-
Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147
09/10/2023 Duração: 01h32minЭнэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо. Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
-
Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146
24/09/2023 Duração: 01h17minЭнэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цо
-
Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145
30/08/2023 Duração: 01h37minЭнэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо. Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. “Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.
-
Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144
20/08/2023 Duração: 01h34minЭнэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо. Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.
-
Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143
13/08/2023 Duração: 01h44minЭнэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо. МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.